Насанд хүрэгчид хүүхдийн карт ашиглан нийтийн тээврээр зорчих зөрчил цөөнгүй илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан явж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл уг үйлчилгээтэй холбоотой асуудлууд ар араасаа гарсаар байгаа юм. Түүний нэг нь насанд хүрэгчид хүүхдийн картаар автобусанд зорчих зөрчил. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс хүүхдийн картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ. Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.Дашрамд дуулгахад, хүүхдийн картаар насанд хүрэгчид зорчсон тохиолдолд картыг нь дор бүр нь хураана гэдгийг сануулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бямбаа(49.0.162.84) 2015 оны 09 сарын 20

Хүүхдийн картаар зорчсон этгээдийг нь арга хэмжээ ав жолооч тэр болгон тэмцэх боломжгүй шүү дээ хяннагч ажлуул сурагч өндөр настны үнэмлэхийг өөр өнгөтэй болговол яасан юм бэ

0  |  0
fiori regina(203.194.113.142) 2015 оны 09 сарын 18

хаха за яахавдээ хөөрхийдөө эвий эвий. 500төг битий хэл ндад 100төг ч байхгүй үе зөндөө л байсан, төрийнхнөөсөө болж иргэд нь аймар ядуу амьдарч байшд, сүр бадруулж байхаар тэр 200аар нь яваг л дээ ямар хамаатайн.

0  |  0
Top