351 тарваганы тулам мах илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор орж ирсэн нэр бүхий тээврийн хэрэгслүүдээс нийт 351 тарваганы тулам илрүүлсэн байна. Тодруулбал, Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М гэгч136 ширхэг тарваганы тулам, жолооч Г нь  215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн, нийслэл рүү оруулахыг завджээ. Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу “Зооноз” өвчин судлалын төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн наймаас аравдугаар сард байнгын хяналт, шалгалтыг хийдэг бөгөөд онцгой байдал, цагдаагийнхантай хамтран 24 цагаар хяналт, шалгалт хийж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Moogii(182.160.40.149) 2015 оны 09 сарын 18

shunaliin tulam be

0  |  0
mongo(150.129.141.209) 2015 оны 09 сарын 18

ustgaj baihaar arsin avchee

0  |  0
Top