Насанд хүрэгчид сурагчийн картаар зорчиж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

“U money” цахим карт ашиглан нийтийн тээврээр зорчиж эхэлснээс хойш багагүй хэл ам дагуулсан асуудлууд гарч байгаа. Карт аваагүй иргэд мөнгөө дутуу хийх эсвэл 1000 төгрөг хийхээр хариулт авах гэх зэргээр хүндрэл үүсч байгаа.

Тэгвэл  сүүлийн саруудад насанд хүрэгчид сурагчийн картаар зорчих зөрчил гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ. Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.34.178) 2015 оны 09 сарын 20

Энэ ажлыг зөв зохион байгуулж чадахгүй байгаагаас завхрал гарч байна.Одоо иргэдийн 40 хувь нь үнэгүй зорчиж байна.Үүнийг эхнээс нь чамбай хийж хэвшүүлэх байсан ч чадсангүй.

0  |  0
Top