Л.Гансүхэд таван жилийн ял оноохоор төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаж буй Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэгвэл  өнөө өглөөний хуралдаанаар Улсын яллагч Баярбилэг, Батжаргал зүгээс Л.Гансүх нарт оноохоор төлөвлөж буй яллах дүгнэлтийг танилцууллаа. Тодруулбал, Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход таван жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход долоон жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарын мэргэжлийн ажил хийх эрхийг дөрвөн жилээр хасаж, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг хуралдаанд оролцогчдод танилцуулсан юм. 

 Харин энэ хэрэгт холбогдогчоор татагдсан Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ хамтын ажиллагааны гэрээнд ямар ч хамаагүй хэмээн үзэж цагаатгах хүсэлтээ гэдгээ шүүхэд тайлбарлав. Тэрбээр, “Энэ шүүх хурал хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. 

“Багануур” ХК-ийн удирдлагууд гарын үсэг зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг буруу” хэмээсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top