106 иргэнд газрын гэрчилгээг нь гардуулан өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгой орчимд суурьшин амьдардаг хэсэг иргэд газрын гэрчилгээгээ авч чадалгүй хэдэн жилийн нүүрийг үзсэн билээ. Сайд дарга нар болоод мөнгөтэй эрхмүүд Зайсан толгой тойрсон орн сууцны хороолол босгож болоод байхад тэнд насаараа шахам амьдарсан жирийн иргэд газраа өмчилж авч чадахгүй өдийг хүрсэн юм. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр Зайсан орчимд амьдардаг 106 иргэнд  газар ашиглах гэрчилгээгээг нь гардуулж өглөө. Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдээс 305 иргэн газрын гэрчилгээгээ авсан байсан. Ингэснээр нийт 411 өрх айл хууль ёсны газартай болж газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байна. 

Сайд Н.Батцэрэг “Богдхан уулын дархан цаазат газарт олон жил амьдарсан уугуул иргэдийн газрыг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр ХУД-ийн арваннэгдүгээр хорооны 92 иргэнд, дөрөвдүгээр хорооны 14 иргэнд тус тус газар ашиглах гэрчилгээг нь гардуулж байгаадаа баяртай байна. Цаашдаа энэхүү иргэдийн газрын асуудлыг шийдэх ажил ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top