“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусчээ. Нийт 6375 автомашины зогсоол бүхий 30 га цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Улсын комиссын дүгнэлт гармагц, авто зогсоол худалдан авсан иргэн, бизнес эрхлэгчид зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гардан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болох юм. Мөн хуучин 22-ын товчооноос “Авто худалдааны цогцолбор” руу холбогдсон 30 метрийн өргөнтэй, 1.5 км автозамыг ашиглалтад оруулсан бөгөөд цогцолборт хүрэх нийтийн тээврийн маршрут төлөвлөх, автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. “Авто худалдааны цогцолбор”-т цайны газар 26, нийтийн бие засах газар тав, авто угаалга дөрөв, авто засвар хоёр, даатгалын байгууллага гурав, хоёр арилжааны банк, нотариат, авто тээврийн үндэсний төвийн салбар, оношилгооны төв байхаар төлөвлөжээ. Түүнчлэн зөөврийн барилгуудыг цогцолборын талбайд байрлуулсан байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины ил задгай худалдааг ойрын 10 гаруй хоногт амжуулан цэгцлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 21

Шал дэмий зүйлд мөнгө зараад л

0  |  0
Top