Ерөнхий сайд “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломж олгохыг зөвлөлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө. Уулзалтад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг төлөөлж “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг оролцлоо.

 Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан, 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дээрх гурван байгууллагын удирдлагуудад анхаарууллаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байхыг зөвлөлөө.

Хүн бүр хуульд заасан татвараа төлөх учиртай ч татвар авахдаа бизнесийнхэн, баялаг бүтээгчидтэй зөв харилцаж зарчимтай ажиллах шаардлага байна. Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй. “Эксклюзив” компанийн дансыг хааж, захирлынх нь гадаад явах эрхийг хориглосноор тус компанийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ нь цуцлагдсан байна. Баялаг бүтээгчид, компаниудад бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгч байж бид татвараа авна гэдгийг анхаарч ажилла. Түүнээс биш энэ уулзалтаар “Эксклюзив” компани, татварын байгууллага хоёрын маргааныг шүүх гэж ийм уулзалт хийгээгүй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа. 

Ерөнхий сайдын хувьд аливаа кампаничилсан шалгалт хийхгүй байх чиглэл барьж ажиллахыг энэ оны эхэнд, хавар зарласан. Гэтэл ганц компани, аж ахуйн нэгжийн удирдлага татварын албаныхны өмнө сөхөрч байна. Хууль хэрэгжүүлэх явцад татварын албаныхан төрийн сүр хүчийг хэтэрхий үзүүлж ажиллаж байна.

Төрийн хяналт, шалгалтын байгууллагынханд олон давуу тал, хүч бий. Гэхдээ цаг үеэ мэдэрч, эдийн засаг агшсан энэ үед компаниудын үйл ажиллагааг аль болох үргэлжлүүлэх, хүндрэлийг давах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь туслах цаг ирсэн. Хорьж цагдана, үйл ажиллагааг нь зогсооно, торгоно гэж хориг тавьж, сүрдүүлдэг арга барилаа халж тусална, дэмжинэ, ойлголцоно, зааж зөвлөнө гэж ажиллах цаг болсон гэдгийг хатуу анхааруулаад эдгээр байгууллагын удирдлагуудыг ажлын менежмент, арга барилаа өөрчилж ажиллахыг даалгалаа.

Татварын тогтолцоонд гажиг байна. Энийг бид засах ёстой. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг Засгийн газар өргөн  барьж, УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Ирэх оны эхний өдрөөс компани аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль хэрэгжинэ.

Манай улсын нийт татварын 98 хувийг 7500 аж ахуйн нэгж, 1,2 хувийг 65 мянган аж ахуйн нэгж төлдөг. Энэ 60 гаруй мянган аж ахуйн нэгж том компаниуд шиг татварын тайлан гаргадаг нь хүндрэл үүсгэж байна. Иймд Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ хуульд оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Татварын Ерөнхий газрын даргад Ерөнхий сайд үүрэг болголоо. 

 “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг  олгох, татвар төлөх хуваарийг нь гарган өгч, ойлголцож ажиллахыг зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.29.108) 2015 оны 09 сарын 22

УХААН ХАРАГДАЖ БАЙНА

0  |  0
(202.179.29.108) 2015 оны 09 сарын 22

УХААН ХАРАГДАЖ БАЙНА

0  |  0
1(202.21.118.98) 2015 оны 09 сарын 22

татвар тарифийн бодлогыг нэн даруйбодит амьдралд хэрэгжих тогтолцоотой болгожөгөхгүйбол нийтийг хамарсан ил далд хулгайн хэлбэрмуу үйл хавтгайрлаа, Дарамтгүйашгийг нь хуу хамаад өрөнд оруулдаггүй,хятад солонгос шиг хүнбүхэн бизнес эрхэлжболдогтогтолцоог бийболгожөгөөчээ

0  |  0
Нэг(209.239.123.107) 2015 оны 09 сарын 21

Энэ майцэцэг яасан бяртай яасан арын хаалгатай хүүхэн бэ Хэн ч ийм давуу эрх байхгүй шүү Бид бүгд хямарч байна бизнес хийж байна гэхдээ татвараа төлөөд л явж байна Бид нарт ийм мундаг арын хаалга байхгүй болохоор номын дагуу цагт нь татвараа төлдөг Жирийн иргэдээс дээгүүр гарах гэж улайраад байгаа нь муухай байна Сайханбилэг бол майцэцэгийн бос гэсэн газар нь босч мөлх гэсэн газар нь мөлхөх юм байна Иймдээ л даварч байна ш дээ

0  |  0
(202.179.28.159) 2015 оны 09 сарын 21

ЗӨВ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ... ЕРӨНХИЙ САЙД ХҮН ИНГЭЖ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ

0  |  0
(202.179.28.159) 2015 оны 09 сарын 21

ЗӨВ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ... ЕРӨНХИЙ САЙД ХҮН ИНГЭЖ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ

0  |  0
(202.179.28.159) 2015 оны 09 сарын 21

ЗӨВ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ... ЕРӨНХИЙ САЙД ХҮН ИНГЭЖ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ

0  |  0
zochin(103.10.20.66) 2015 оны 09 сарын 21

maitsetsegee tatbaraa tulj bolohgyi shvv!!!!!!!! urshuuliin hyyli garch baigaa. tegeed ch tomchyyd ni ogt tulduggyig medej bgaa biz dee

0  |  0
fgj(203.91.116.74) 2015 оны 09 сарын 21

Ene Mai chi gesen neg teneg huuhen ch yostoi hurehgui gazargui amitan shiv dee!

0  |  0
ооооо(202.72.246.106) 2015 оны 09 сарын 21

Иш энэ ерөнхий сайд их доошоо орж байна даа байгууллагын дотоод хэрэгт оролцоод л...

0  |  0
Top