Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 22

“Аглагийн хийд хүртлэх 6.2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
davaa(122.201.31.238) 2015 оны 09 сарын 22

Uvul hiisen zam havar yu boloh bol doo huurhiis

0  |  0
Top