Малайзын шүүх манай улсын иргэнд цаазын ял оноов

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн шүүх хурал болж, давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлсэн байна. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.15.203) 2015 оны 09 сарын 24

Монгол : Ард иргэд ээ.элэгээр нь мөлхүүлж байж,юун 68,6 сая төгрөг засгийн газрын нөөц сангаас өгч байгаа юм бэ?.хар тамхины наймаа хийж байсан нь зөв гэж зөвшөөрч байгаатай адилхан харагдаж байна.Болимоор юм. Өр ширтээ байж.зээлээ төлж чадахгүй байгаа засаг төр яасан их мөнгөтэй юм бэ.Түүний оронд ард иргэд ээ анхаарах цаг болсон юм биш үү. Засаг төр арай дэндэж байна. Та нар арай хар тамхины хамтрагч биш биз.

0  |  0
H(43.242.243.146) 2015 оны 09 сарын 24

Mongold har tamhi heregledeg her olon hun bna ve mash olon mongol uls bas iim huultai bolohgui bol mongol har tamhichdiin oron bolloo

0  |  0
irgen(75.27.63.109) 2015 оны 09 сарын 24

Hoorhii doo ymar zuil hiij baigaagaa medeegui ch yum bilee, hunii amidral yu ch tohioldoj bolno shuu dee. Ter hund ymar hestuu bgaa boloo. Eh orond ni Mongold ni avchirch boldoggui yum baih daa

0  |  0
Зочин(112.72.13.169) 2015 оны 09 сарын 23

Зев! Улс л юм бол иргэнээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй! Бид ч эх оронтой юм шиг явья

0  |  0
FUlcrum(202.70.37.102) 2015 оны 09 сарын 23

Татвар төлөгчид яахаараа хар тамхины наймаачид, зөөгчдийн өмгөөллийн зардлыг гаргах болж байна?

0  |  0
иргэн1(103.26.193.213) 2015 оны 09 сарын 23

:-t :(( [-(

0  |  0
Top