Бүсчилсэн сургалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын бүсчилсэн сургалт Дорноговь амйгийн “Соёмбо” цогцолборт эхэллээ. Тус сургалтад Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн албан хаагчид оролцож байна.

Сургалтын нээлтэнд УБЕГ-ын Тамгын газрын дарга С.Алтангэрэл, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус сургалтаар Улсын бүртгэлийн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, улсын бүртгэлийн ажилтны ёс зүй, анхаарах зарим асуудлууд, эрх зүй журмын шинэчлэл, цахим мэдээллийн аюулгүй байдал, анхаарах зүйлс, нэгдсэн портал систем буюу е-офисс системийн тухай, иргэний шинэчилсэн бүртгэл, цаашид анхаарах асуудал гэх мэт сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top