Байгаль хамгаалах сарын аян зарлажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас ирэх сарын 28-ныг хүртэл “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар болжээ.

Уг аянг улсын хэмжээнд говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн 6 бүсэд хуваан зохион байгуулах аж. Аяны хүрээнд БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх юм байна. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой гэсэн.

Аянд яамны харьяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдах аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top