Согтуугаараа хүний амь бүрэлгэсэн жолоочийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

 Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ийн зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарсан байна.

Уг хэргийг илрүүлэх зорилгоор УБХЦГ-ын 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэнийг илрүүлжээ.

Эрүүгийн хуулинд 215.2-т зааснаар согтуугаар үйлдсэн бусдын амь насыг хохироосон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top