Т.Цогтын зүйл ангийг нь өөрчилж, 10-15 жилийн ял төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүх хурал хойшлогдсон.

 Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хурал энэ сарын 24-ны өдөр буюу маргааш хүртэл хойшлогдсон юм. Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

 Тухайн үед Улсын яллагчийн зүгээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлээд байсан ба түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгаж байсан бөгөөд шүүхээс түүний гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэхээр байв. Харин хойд эх 27 настай Г.Маралмааг хүний амийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж (Эрүүгийн хууль, 91.2.12), онц хэрцгий аргаар (91.2.15) хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүний гэмт буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгэх заалттай.

 Тэгвэл нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтын зүйл ангийг нь өөрчилж, бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Энэхүү зүйл ангиад зааснаар түүний гэм буруутайг шүүх тогтоовол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.20.70) 2015 оны 09 сарын 23

Зөв, Цогт талийгаач охиныг Маралмаатай хамт зогсоогоод зоддог байсан гэдэг. Цагдаагийнхан байгууллагынхаа нэр хүндийг бодоод Маралмаад бүх хэргийг тохож үзсэн. Ер нь цагдаа холбогдсон хэрэг сүүлийн үед замхрах хандлагатай байгаа шүү дээ.

0  |  0
Top