Сарны бүтэн хиртэлт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна. Мөн ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэл энэ үеэр болох гэнэ. 

 Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Дараагийн удаа 2033 онд үзэгдэх аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна.

Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top