Ургац хураалтад 1000 гаруй цэрэг оролцож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан байна.

Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тарианы хураалт 9 дүгээр сарын 08-наас эхэлсэн, цаг агаарын байдалтай холбоотойгоор үр тарианы хураалт бүрэн жигдэрч чадаагүй байгаа аж.  

Өнөөдрийн байдлаар 26.6 мянган га-г ангилан хадаж, 16.8 мянган га-г цайруулж, 46.0 мянган га-г шууд хурааж, нийтдээ 63.1 мянган га-гаас 52.5 мянган тонн үр тариа, 4.6 мянган га-гаас 51.2 мянган тонн төмс, 2.9 мянган га-гаас 31.9 мянган тонн хүнсний ногоо, 6.5 мянган га-гаас 10.8 мянган  тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 21.2 хувьтай, төмсний хураалт 38.1 хувьтай, хүнсний ногооны хураалт 46.1 хувьтай байна. Энэ нь нэг га талбайгаас 8.3 цн буудай, 110.5 цн төмс, 107.4 цн хүнсний ногоо, 17.0 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч байгаа үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны мөн үед үр тарианы хураалт 31.9 хувь, төмс, хүнсний ногооны хураалт  47.0 хувь,  тэжээлийн таримлын хураалт  31.7 хувьтай явагдаж байсан бол энэ жилийн хувьд улаанбуудайн хураалт харьцангуй орой эхэлж явц нь удаашралтай  байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ашиглаж байгаагаас гадна 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top