Т.Цогт Г.Маралмааг ”Алуурчин” хэмээн биед нь халджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй  Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны хурал өнөөдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх сарын 7-ний өдрийг хүртэл хойшлуулсан билээ.

 Тэгвэл Г.Маралмаагийн өмгөөлөгч Б.Хувцагаанаас Г.Маралмаагийн биеийн байдал яагаад гэнэт муудсан талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Тахарын албаныхан Т.Цогт, Г.Маралмаа нарыг нэг машинд суулган авч ирсэн. Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудаж, сэтгэл санааг нь хямрааснаас үйлчлүүлэгчийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан алдлаа. Иймээс дараагийн удаад шүүгдэгч нарыг тусад нь авч ирэхийг Тахарын албаныхнаас хүссэн” хэмээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnnn(112.72.13.7) 2015 оны 09 сарын 24

2 xar xeree bieniixee xarig gaixab

0  |  0
Top