Хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Өнөө маргаашдаа төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг Ус цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, говийн бүс нугаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 градус дулаан байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй ч сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top