Есөн төрлийн халдварт өвчний 350 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Өнгөрөгч долоо хоногт нийт есөн төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 350 тохиолдол бүртгэгдсэнээс 52.6 хувийг цочмог цусархаг суулгалтын хамшинж өвчин эзэлж байна.

 Мөн 17.4 хувьд нь цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 13.1 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж зонхилж байна.

Мэдээлэгдсэн хамшинжүүдээс цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж, цочмог цусархаг суулгалтын хамшинж, цочмог усархаг суулгалтын хамшинж 1-4 насанд, цочмог халууралт тууралттай өвчний хамшинж 15-24 насанд, цочмог шарлалттай өвчний хамшинж 25-44 насанд илүүтэй бүртгэгдсэн хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top