820 сая төгрөгийн урамшууллаасаа татгалзжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид их хэмжээний мөнгөн урамшуулал авдаг тухай мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл дүүргийн иргэдийн төлөөлөгчид мөн адил урамшуулал авдаг юм байна. Тодруулбал, Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон иргэдийн хурлын нэг төлөөлөгч урамшуулал гэж улиралд таван сая төгрөг, жилд 20 сая төгрөгийг авдаг аж.

Харин энэхүү урамшууллаасаа Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчид татгалзах санал гаргажээ. Энэ талаар тус дүүргийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан засаг даргын орлогч С.Гантулгаас тодруулахад, “Манай төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах саналыг гаргаад 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдлөг болгон хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргийн тухайд нийт 41 төлөөлөгчтэй. 41 төлөөлөгч тус бүр жилд 20 сая төгрөгийн урамшууллыг өмнө нь авдаг байснаа зогсоосон гэсэн үг. Жилийн дүнгээр нь бодоод үзвэл нийтдээ 820 сая төгрөг болж байгаа юм. Бидний зүгээс харин энэхүү мөнгөөрөө дүүргийнхээ нийт 28 хороонд Иргэний танхимыг шинээр байгуулсан” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songogch(103.229.122.157) 2015 оны 09 сарын 25

Bi dvvrgiin teleelegch baihdaa menge abch baigaagvi harinch chalingvil irgediinhee telee zvtgeedel songogchiddoo eersdiinhee setgeleeree hvrch ajillah gej zvtgej baisan daa Odoo ch ene AN gedeg mangai nar idej uug eersdee l helchihees eer dvvregt maani yuch hiisengvidee bid 2012- hd mach buruu songolt hiigee

0  |  0
pkxnu(203.91.112.137) 2015 оны 09 сарын 24

Яасан гэж хэдэн зуун саяаар нь шагнаж байдаг билээ. Энэ төр засаг ,төсөвийнхэн өөрсдөдөө зориулсан журам гаргачихаад л махийтал 20 жил бизнес хийсэн биднээс илүү их мөнгийг зүгээр авчих юм. Өөрсдөө мөнгийг амархан олдог шигээ бизнесийнхнийг бүүр амархан олдог гээд бодчихсон Мөнгө биднээс ургадаг юм шиг л боддог хачин улс. Эд нартай буруу зөв,шударгаа үзнэ гэвэл алуулж дуусна. Яасан шударга нөхөр вэ гээд л шоглох шиг болох биз.

0  |  0
zochin(122.201.24.75) 2015 оны 09 сарын 24

ER NI ENE LALARUUD YUNDAA URAMSHUULAL AWDAG BAINAA .

0  |  0
Top