Хөвсгөл далайгаас завиа гаргахыг үүрэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаанаас дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд хандаж энэ сарын 25-наас өмнө Хөвсгөл нуураас өөрсдийн мэдлийн завь, катерыг гаргаж, өвлийн зогсоолд зогсоохыг үүрэг болголоо. Тэгэхээр өнөөдрийн дотор аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдлийн завь, катерыг өвлийн зогсоолд тавих шаардлагатай болоод байгаа аж. 

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс цаг агаарын таагүй нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргаж байгаа аж. Мөн өвлийн зогсоолд завь катерыг гаргахдаа аюулгүй ажиллагааны заавар дүрмийг баримтлаж гаргахыг даалгасан байна.

Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуй нэгжид Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Усан замын тээврийн тухай хуулинд заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top