Дөрвөн төрлийн бараанд импортын өндөр татвар тогтоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

УИХ-аас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ дагуу дотооддоо үйлдвэрлэх боломжтой 300 гаруй нэр төрлийн бараанд импортын өндөр татвар тогтоох эрхийг Засгийн газарт олгосон юм. Тэгвэл Засгийн газраас эхний ээлжинд дөрвөн төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын өндөр буюу 15-20 хувийн татвар ногдуулсан байна. Тухайлбал, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, бүх төрлийн цемент болон үйлдвэрлэснээс хойш нэг жилийн насжилттай, шинэ троллейбусыг импортлох татварын хэмжээг нэмэгдүүлж өгчээ. 

Учир нь дээрх дөрвөн нэр төрлийн бараагаар дотоодынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top