Өнөөдөр өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 25

Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ. Үүний дагуу өнгөрсөн гуравдугаар сард зуны цагийн хуваарьт шилжсэн. 

Тэгвэл өнөө шөнө буюу Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт цагийн зүүг нэг цагаар ухрааж өвлийн хуваарьт шилжих юм. Өөрөөр хэлбэл 00:00 цаг болоход цагаа 23:00 болгон өөрчлөх ёстой.

Хэрвээ таны компьютерын үйлдлийн систем (Windows, Mac) сүүлийн шинэчлэлтээ хийсэн бол автоматаар шилжинэ.

Мөн iPhone, iPad төхөөрөмжүүд iOS системийн 8.4 хувилбар ба түүнээс хойшх хувилбартай бол автоматаар шилжих юм.

Харин Android төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгч бүр, загвар бүр ялгаатай байгаа ба үйлдлийн системийн update нь сүүлийн 4 сарын дотор шинээр гарсан бол төхөөрөмжүүд энэ өөрчлөлтийг нэвтрүүлсэн байж магадгүй.

Бусад тохиолдолд гараараа цагаа ухраах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top