Автомашин ачилтын үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 25

Нийслэлийн иргэдийг нэн тэргүүнд бухимдуулж, ихээхэн шүүмжлэл дагуулсан ажлын нэг бол автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж эхэлсэн явдал. Хэдийгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад үр дүнгээ өгсөн ажил гэж албаныхан дүгнэж байгаа ч иргэд улаан цагаандаа гарсан дээрэм, зөвшөөрөлтэй хулгайн үйл ажиллагаа гэх нь бий. Тэгвэл хэл ам дагуулсан энэ ажил есдүгээр сарын 1-нээр түр хугацаагаар зогсоод байгаа юм байна.

Учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болоод байгаа юм. Гэхдээ цаашид нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш юм. Ачилтын асуудлыг дахин журамлаж, торгуулийн асуудлыг хэлэлцэн баталж байж хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Шинэ хууль гарсантай холбогдуулан Хуульзүйн яамнаас журам батлагдана. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувийг тогтооно. Дахин ажлуулж эхлэх шийдвэр гаргана. Ингэсний дараагаар автомашины замын нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачих, журамлах ажил маань дахин эхэлнэ” гэлээ.

Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс өөрсдийн мэдэлд байгаа ачилтын 16 машинаа зогсоосон байна. Гэхдээ ачилтын үйлчилгээ явуулдаг бусад хувийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон эсэхийг мэдэхгүй байна гэсэн юм. Уг нь энэ үйлчилгээний шинэ хуулийн хүрээнд хүчингүй болоод түр зогссон л бол хувийн компаниуд ч энэ үйлчилгээг явуулахгүй байх ёстой. Тэгэхээр та есдүгээр сарын 1-наас хойш тээврийн хэрэгслээ журамлуулж, торгууль төлсөн бол энэ нь хууль бус үйлдэл гэж ойлгогдож байгаа юм.

Ямар ч байсан ачилтын журмыг дахин шинэчлэх хүртэл тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээ явагдахгүй байх нь гэдгийг иргэддээ дуулгая.  

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asd(86.66.31.238) 2015 оны 09 сарын 25

achij bolj baina, gehdee bas arai l denduu, otoj baigaad achdag shdee, bas oorsdoo durem meddeggui yum shig baigaan, 5 min zogsoj boloh gazraas 2 minutiin dotor achdag... zogsooloo shiideed ogchihvol hen buhen mashinaa achuulahiig husehgui, bid chini teneg humuus bish, hotiin zahirgaa oorsdoo bidend aytaihan bolomj shiidliig bii bolgoh yosoti

0  |  0
Зочин(202.131.227.74) 2015 оны 09 сарын 25

Нэг хун зовхон оорийгоо бодоод ходолгоонд саад болоод олон хуний ажилд саад болж байгаа шуу дээ Магадгуй нэг хуний дурэм зорчиж ходолгоонд тугжирэл ууссэнээс болж галын машин тургэний машин очих ёстой хугацаандаа очихгуй хуний халуун амь бусдын эд хоронго эрсдэх нохцол бурдэнэ Тэр зам боглосон нохрийн хамаатан ч юмуу гэр орон нь ч байж болно шуу дээ Яг унэндээ зам боглоод машинаа ачуулсан жирийн иргэн бол дуугай л зорчлоо хулээгээд явж байгаа Хамгийн их хэл ам хийж байгаа нохдууд мэдээж эрх мэдэлтэнгууд оорсдоо л байгаа шуу дээ Дугаар хязгаарлаад байхад л тусгай дуут дохио тавичихаад л явж бай

0  |  0
Buzgai sain ugshil (124.126.132.158) 2015 оны 09 сарын 25

zov zov. Ug ni hot tolovlolt gedeg yum manaid baisan bol mashin achih biznes buruugaar tsetseglehgui l baisan yum daa. Manaih ch yaahav dee yum bolgond deerchin setgehuigeer handdag yum. Arga ch ugui bizdee he he. Manai ovog deedes heden zuun damjsan buzgai deeremchin baisnii ulbaa l daa

0  |  0
Buzgai sain ugshil (124.126.132.158) 2015 оны 09 сарын 25

zov zov. Ug ni hot tolovlolt gedeg yum manaid baisan bol mashin achih biznes buruugaar tsetseglehgui l baisan yum daa. Manaih ch yaahav dee yum bolgond deerchin setgehuigeer handdag yum. Arga ch ugui bizdee he he. Manai ovog deedes heden zuun damjsan buzgai deeremchin baisnii ulbaa l daa

0  |  0
?????(103.9.91.182) 2015 оны 09 сарын 25

Umnu ni bolool bsn bzdee.Ard irgediig shulj sariin tsalingaasn hdn tugrugiin zulgaahaas ichihgvi bnu.Hvmvvsees yaj hdn tugrug salgaj awah we gdg bodloos uur tolgoi dotorn yuch bhgvi.NAAD TENEG YUMAA boliwol taarna

0  |  0
oyuuk(202.126.89.199) 2015 оны 09 сарын 25

ene duraarai uuruuu bolj baival busad hamaagui gsn oilgoltoi ard irgeded heregtei zuil bsan shdee..

0  |  0
zochin(202.126.89.199) 2015 оны 09 сарын 25

ugluu 9 tsagt tugjirel ymar aimshigtai bna.........negdegeer egneend mashin tavisan humuus l ih bn shdee.......ali ch ulsad achiltiin uilchilgee bdagimaaa tgd erh chuluu gedeg chin busdiin erhend haldahguigeer uuriinhuu erhiig edlehiig heleed bga ymaaa busdiin erhiig huuli jurmaar ni zohitsuulah yostoi

0  |  0
tsok(27.123.214.115) 2015 оны 09 сарын 25

uul n u buruu zvil bish l bsan l da gewj zarim tohioldold yah j argakv nohtsol bdag. Nohtsliig n zow bvrdvvlsen hoino n shaardlagaa tawih heregt shvvde

0  |  0
зочин(43.242.243.65) 2015 оны 09 сарын 25

Журмаа өөрчлөх нь зөв. Арай л дэндүү байсийн.

0  |  0
zochin(122.201.24.75) 2015 оны 09 сарын 25

ENE MASHINUUDAA ACHAACH EE ,ACHAACH , UKHAMSARGUY , ERGUU TENEGIIN DEEDUUDIIN MASHINYG ACHIKH NI BAGADANA , BUR

0  |  0
Top