Элэгний С вирусын шинжилгээ хийх лабораториудыг зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр элэгний С вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламж гардууллаа. Хепатит С вирусийн шинжилгээ хийх лабораторийн сонгон шалгаруулалтад нийт 18 байгууллага оролцсоноос 10 газрыг сонгож, ийнхүү батламжилсан байна.

Үүнд, Элэгний төв, Грандмед, Интермед, Сонгдо эмнэлэг, Гялс анагаах ухааны төв, Хаппи веритас, Мед-аналитик, Онкоген, Стандлаб, Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 байгууллага багтаж, С вирусын шинжилгээ хийх эрхтэй албан ёсны батламжаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс гардан авлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.169) 2015 оны 10 сарын 02

Бурхан минь!!! дvv миньэмнэлэгт хэвтэж цус сэлбvvлж ” С ” вирус халдварлаж хайран амиа алдсан юм шvv!!! Би эмнэлэгт очихоос айдаг болсон!!! Болгоомжтой л ажиллаж vзээрэй!! Эмч сувилагч нараа!!!

0  |  0
Top