Цусаа хандивласан иргэдэд “U-money” карт өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

Манай улс сар бүрийн 3-ны өдрийг “Сайн дураараа цусаа хандивлах өдөр” болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Хүмүүс энэ өдөр цусаа идэвхитэй хандивладаг байсан ч сүүлийн үед цусаа хандивлах иргэдийн тоо багассаар байгаа аж. Эрдэнэт хүний амь насыг аврах буянтай энэ ажилд идэвхитэй оролцож байгаа хүмүүст таларууштай. Мөн энэ үйл ажиллагааг улам бүр идэвхжүүлэх үүднээс анх удаа цусаа хандивлаж байгаа хүн бүрт “U-money”, харин давтан өгч байгаа тохиолдолд цэнэглэсэн карт өгөхөөр болсон байна. Сайн дураараа цусаа бэлэглэх аяныг Цус судлалын үндэсний төв, “Улаанбаатар смарт карт” компаниуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аян зориулж 60 мянган карт тусгайлан хэвлүүлсэн байна. Элэгний В, С вирусгүй, 17-60 настай эрүүл хүмүүс цусаа өгөх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.192) 2015 оны 10 сарын 02

Humuus kart avku blhoor

0  |  0
Top