Өчигддоөөс “Дархлаажуулалтын ээлжит 10 хоног” эхэлж байна. Энэ арав хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос /Сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатит/-аас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах юм.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ерөнхий боловсролын сургууль дээр 7, 15 настай хүүхдэд хийх сахуу, татрангийн вакцин хийх, мөн шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийнэ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас алслагдсан тосгон, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын цэг, ерөнхий боловсролын сургууль дээрх дархлаажуулалтын түр цэгүүдэд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )