Монголчууд Азийн аваргаас хоёр медаль хүртээд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Ташкент хотноо болж буй бодибилдинг, фитнесийн Азийн аварга шалгаруулах  тэмцээнд манай улсаас есөн тамирчин  оролцож байгаа билээ.  Тэгвэл эхнээсээ  тодорхой  амжилт үзүүлээд байна. Өчигдрийн шалгаруулалтын байдлаар  бодибилдинг ийн 55 кг-ын жингийн ангилалд Ч.Мянганбилэг,  эмэгтэйчүүдийн спорт модель  +165 см-ийн ангилалд  Х.Ануужин  нар алт,  эрэгтэйчүүдийн  +170 см-ийн ангилалд  Б.Лхагвадорж мөнгө,  эрэгтэйчүүдийн  атлетик ангилалд  У.Нямтулга хүрэл медаль тус тус хүртээд байна.

Дашрамд дуулгахад манай тамирчид өнгөрсөн жилийн  тус тэмцээнээс  нэг  алт,  хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа алтан медалийнхаа тоог нэгээр нэмээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top