Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Чихэртэй” багийн “Тошин” гэдэг газарт нутаглах иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал дээрх айлуудын 7 мал өвчилж улмаар энэ сарын 2-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлэгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул УМЭАЦТЛ-аас очсон ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна.
Гэтэл 175 толгой малаас цусны дээж авч, энэ сарын 9-нд шинжилгээний дүгнэлт гаргахад 16 өрхийн 15 үхэр, 62 хонь, бүгд 77 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн нь тус тус тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Алтайн А вирус эвгуй дээ. Дахиад амилж бгаа юм бна. Ногоо талаас амжилт.
Сумын засаг дарга нь молла хун тэр хуний хусэл зориг ийм зуйлд хургэж байна. Суулийн 3 жилд алдартай Алтай сумын аз нь харьж байна . Молда кобейсе хой арам оледи деген. Айбек новш манай нугтийг бузарлаж дууслаа. Сонгууль хурдан болоосой билээ...