Аравдугаар сарын 13-ныг АНУ болон Английн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг нийтэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог аж. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм.
Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ.
-Хөхний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан-
Хөхний хорт хавдраар өвчлөх магадлал хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд ихэвчлэн удамшлийн болон амьдралын хэв маяг, буруу зуршлаас үүдэлтэй гэж үздэг байна. Иймд өөрсдийн муу зуршил хийгээд өвчлөлийн шалтгааныг мэддэг байх нь хөхний хорт хавдраас уртдчилсан сэргийлэх хамгийн эхний алхамын нэг юм. Хөх хорт хавдраар өвчлөхөд дараах хүчин зүйлс нөлөөлдөг аж. Үүнд:
-Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ-
Хэт таргалалт нь хөх хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Ялангуяа цэвэршилтийн насанд яваа эмэгтэйчүүдийн хувьд хэт таргалах нь аюултайг эрдэмтэд анхааруулж байна. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 18 наснаасаа хойш илүүдэлтэй жинтэй байсан хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад хөх хорт хавдар тусах магадлал 40 хувиар илүү байдаг гэжээ. Хэрэв та долоо хоногийн таван өдөр, өдөрт дунджаар 30 минут тогтмол дасгал сургуулилт хийвэл хөхний хорт хавдар тусах эрсдэл 18 хувиар буурах аж.
Нэн тэргүүнд малын гаралтай өөх тос агуулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах хэрэгтэй. Түүнчлэн цагаан гурил, цагаан будаа, элсэн чихэр зэргээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Харин хөх тарианы талх, бор будаа, хивэг, овьёос зэрэг бүхэл буудайн төрлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна химийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй юм.
Эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлага гараагүй бол эстроген агуулсан эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд гоо сайхны болон цэвэршилтийн шатанд энэ төрлийн эм бэлдлийг ихээр уудаг ба энэ нь хорт хавдар туслах магадлалыг 24 хувиар нэмэгдүүлдэг ажээ.
Хүүхдүү хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг чухал алхам болдог. Учир нь хүүхдээ хөхүүлэх үед булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг. Мөн хүүхэд хөхүүлэх үед ялгардаг окситоцин хэмээх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагджээ.
Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг тул 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуулж, эмчид үзүүлж байх шаардлагатай. Мөн сар бүр хөхөө хэвийн байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
Бидний дунд байдаг нэгэн ташаа ойлголт бол хөхний даруулга хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг гэсэн бодол юм. Гэвч эрдэмтэд дээрх мэдээлэл ташаа болохыг батлан хэлж байгаа бөгөөд хөхний даруулга хорт хавдрыг үүсгэдэг гэсэн албан ёсны судалгаа, онол байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл хөх өргөгч хэрэглэх, хатуулгатай хөхний даруулга өмсөх зэрэг нь хөхний хорт хавдартай ямар ч хамааралгүй гэнэ.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл ( 0 )