Төрөлт хоёр дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд  эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж иржээ.

2000 онд жилд 40 мянган эх төрж байсан бол 2014 онд 81 мянга гаруй эх төрж, төрөлтийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж 2015 онд монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан. Эх нярайн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмж сайжирч,  эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад  зургаа дахин бууруулж чадлаа. Нялхсын эндэгдлийн хувьд ихээхэн ахиц дэвшил гарч, 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 65.4 байсан бол 2014 онд 15.3 болж 4.3 дахин буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2014 онд 18.4 болж 5.3 дахин буурч Монгол Улс 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтоо бүрэн хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТЭНГЭР(202.21.106.154) 2015 оны 11 сарын 19

ХУДЛАА ЭНЭ ОНД БУУСАН БАЙНА ДЭЭ, ТЭНЭГ ТӨРӨӨС БОЛЖ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БАЙТУГАЙ Л БАЙНА

0  |  0
Дэмбээ(202.126.91.172) 2015 оны 11 сарын 04

Монголдын үрс маш олон болох болтугай

0  |  0
Top