Шүүгчийн цалингийн асуудлаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

2016 оны төсөвт шүүхийн төсвийг 24 хувь, шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулахаар тусгасан. Уг асуудалд ШЕЗ, Хуульчдын холбоо нэлээн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс өнөөдөр уг асуудлаар ШЕЗ-өөс мэдээлэл хийхээр болжээ. Хуралд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцоно. Хурал ШЕЗ-ийн байранд 11.00 цагаас болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top