Гаалийн байгууллага нь улс орны гадаад худалдаа, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага юм. Гаалийн байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө Монгол улсын хүлээсэн гадаад худалдааг хөнгөвчлөх, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдаан дахь тарифын зохицуулалтыг бууруулах, улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх үүргийг хэрэгжүүлдэг.
Гаалийн байгууллагын төсөвт оруулж байгаа татварыг төрлөөр авч үзвэл нийт төсөвт оруулж байгаа татварын 50 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар /үйлдвэрлэлийн үе шатанд нэмэгдсэн өртгөөс авдаг/ татвар эзэлж байна. Энэхүү татварыг хураан авах нь дэлхийн бусад улс орнуудын хувьд гаалийн байгууллагын үүрэгт хамаардаггүй бөгөөд энэ үйлдвэрлэл, худалдааны нэмүү өртөгт ногдуулдаг татвар юм. Эндээс гаалийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах гадаад худалдааг гаалийн тарифын аргын зохицуулалтаар улсын төсөвт оруулж байгаа орлого нь нийт төсвийн орлогын 5 хувь орчим л байгаа юм.
Гаалийн байгууллага нь 20 гаруй чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний нэг энгийн чиг үүрэг нь “татвар” юм. Төсвийн алдагдал ихтэй зарим улс оронд гаалийн татварын үүргийг хэт дөвийлгөн тавьдагаас худалдааны луйвар, үнэ үнэлгээний луйвар, татварын бульхай , авилгал өгөх, авах, мөнгө угаах сөрөг үзэгдэлд гааль нь ганхаж төр, засгийн газар нь нуран унадгийг 1998 оны гаалийн байгууллагын авилгын эсрэг зорилготой “ Арушагийн тунхаглал”-д бүх улсын төр засгийн тэргүүнүүдэд хандаж сэрэмжлүүлсэн байдаг.
Монгол улс нь хөрш 2 улсаас хамааралтай нийт хэрэглээний 70 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг орны хувьд үндэсний аюулгүй байдал тэр дундаа хүн ам, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хар тамхи мансууруулах бодис, мөнгө угаах, терроризмтэй тэмцэхэд гаалийн байгууллага олон улсын гэрээ хэлэлцээр /50 орчим/ , үндэсний хууль тогтоомж /104 орчим/-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өдгөө улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалагч 100 гаруй жилийн түүхтэй гаалийн байгууллага нь 2008 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.4-д зааснаар олон улсын чанартай уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх буюу олон улсын терроризм, салан тусгаарлах үйл ажиллагаа, шашны харгис урсгалуудын нөлөө нэвтрэх, хар тамхи тараах, дамжуулан өнгөрүүлэх, хууль бусаар зэвсэг болон хүн худалдаалах зэрэг олон улсын чанартай гэмт хэрэгтэй тэмцэхэд гадаад орнуудын ижил төрлийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, гэмт хэрэгтнүүдийг улс орны хил хязгаарыг үл тооцон мөрдөн мөшгиж, илрүүлдэг, тэдэнд шийтгэл оногдуулдаг байх зорилго бүхий эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийг хөрш болон бусад улс орнуудтай байгуулах, зах зээлд гадаадаас нийлүүлж байгаа бараа, хүнсний болон эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлаар хөрш орнуудтай хамтран ажиллахад чиглэсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Мөн 2001 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 2-т гаалийн алба, 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгчид гаалийн алба орно гэж заасан байдаг нь гаалийн байгууллагын санхүүгийн чиг үүргээс илүүтэйгээр улс орны аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэйг харуулж байна.
Эцэст дүгнэхэд гаалийн байгуулага нь улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний эдийн засгийн ашиг сонирхолыг хангах болон гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн улсын худалдааны бодлогыг дэмжих замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлогч, дэлхийн хэмжээнд хамтран улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм.
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ НЭГТГЭСНЭЭР:
Гарах үр дүн: ЭЕРЭГ. Нэгдсэн нэг удирдах газартай болсноор ажлын байр, объектын зардал хэмнэгдэнэ. Төрийн өмчид хамаарах байр худалдсаны орлого, Төв байгууллагыг нэгтгэсэн удирдлагын болон урсгал зардлын хэмнэлт, Захиргаа, санхүү, татварын орлогын бүртгэл гэх мэт нийтлэг чиг үүрэг бүхий төв байгууллагын нэгжүүд нэгтгэгдэж, гарах төсвийн зардал буурна. Энэ бүгдээс үүдэн тодорхой хувиар төсвийн зардал хэмнэгдэнэ.
СӨРӨГ ҮР ДАГАВАР:
Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орны хувьд бусад улс орнуудын гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, мэргэшүүлэх, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг бий болгох гэх мэт үйл ажиллагаандаа төр засгаас дэмжлэг аван Гаалийн хяналтаа бэхжүүлэн, сайжруулахын оронд төсвийн зардал хэмнэх гэсэн ганц зорилгоор татварын байгууллагатай нэгтэснээр: Гаалийн байгууллагын бие даасан байдал алдагдан гаалийн хяналт суларч татварын орлого хөөснөөр Дэлхий нийт глобальчлагдаж байгаа өнөө үед нийт хүн төрөлхтөнг айлган түгшээж байгаа хил дамнасан гэмт хэргүүд гарах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнд:
- Гаалийн болон бусад татвараас зайлсхийх зорилгоор барааны нэр, үнэ, тоо хэмжээ, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх (Tax/Duty Evasion);
- Буу зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хилээр хууль бусаар нэвтрүүлэх (Weapons and Explosives);
- Мансууруулах болон сэтгэцэд нөлөөөх бодис хууль бусаар нэвтрүүлэх (Narcotic Drugs and Psychotropic Substances);
- Хар тамхи үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодис хууль бусаар нэвтрүүлэх (Drug Precursor Chemicals);
- Мөхөж ховордсон амьтан, ургамлын зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх (CITES);
- Согтууруулах ундаа хууль бусаар нэвтрүүлэх (Alcoholic Beverages);
- Тамхи хууль бусаар нэвтрүүлэх (Tobacco);
- Оюуны өмчийн эрхийн зөрчил (IPR);
- Мөнгө угаах (Currency);
- Радио идэвхт бодис болон цөмийн материал (Radioactive and Nuclear Materials);
- Садар самууныг сурталчилсан/Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах явдлыг сурталчилсан материал (Pornography/Paedophilia);
- Аюултай бодис/хог хаягдал (Hazardous Materials/Wastes)
- Химийн хорт бодис (Toxic Chemicals);
- Хориглосон, эсхүл хязгаарласан бусад бараа (Other Restrictions and Prohobitions);
- Хүний наймаа (Human Trafficking).
Дэлхий нийтээр цочирдуулж байгаа дээрх төрлийн хил дамнасан гэмт хэргийн талаарх мэдээллийг бусад орны гаалийн байгууллагын зөрчлийн нэгдсэн нэг сүлжээгээр солилцон тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилладаг бөгөөд гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, БНХАУ-ын Ази Номхон Далайн орны Шанхайн Гаалийн академи, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг оронд тухайн улсын зардлаар байцаагч нараа сургалтад хамруулан хамтын ажиллагаагаа сайжруулсаар ирлээ.
Төсвийн зардлыг бууруулж зардал хэмнэх гэсэн ганц зорилгоор гааль, татвар 2-г нэгтгэх гэж байгаа үйлдэлээр 2 том хөршийн дунд орших, хүн ам багатай манай орны хувьд дээрх төрлийн гэмт хэргийн аюул нэгэнт нүүрлүүлчээд хожим засаж залруулахад оройтсон байх нөхцөл бүрдэх магадлалтай бөгөөд, улс орны маань тусгаар тогтнол алдагдахаас сэрэмжлүүлэн саналаа хүргүүлэв.
Гаалийн байгууллагын дээрх бүхий л үйл ажиллагаа нь бие даасан хараат бус байж, олон улсын түвшинд МУ-ын нэрийн өмнөөс MONGOLIAN CUSTOMS гэсэн Төрийн тусгай алба байж байж улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан, улсынхаа дархан хилийн хяналтыг бэхжүүлэн, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд оршино.
Төсвийн зардлыг бууруулах өөр олон арга зам байгаагаас судалж үзэх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл ( 115 )
Монгол улсын ундэсний аюулгуй байдлыг алдагдуулахыг УИХ -н эрхэмууд арай хусээгуй биз дээ ядаж гаальчдийн ергедег тангарагыг та нар зугээр л нэг гуйлгээд хараач
Енеедер л болж байвал маргааш хамаагуй гэсэн байдлаар хандаж болохгуй ее. Нийлуулэх буруу еерийнхее гэрийг зараад , саймширч нууж очоод олсон хэдэн тегрег нь аманд ч угуй хамарт ч угуй болж менге ч дууссан хадамч хеесен дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу бух юмний унэ осоод 2 оос 3 дахин их зардал юун терроризм юун хар тамхитай тэмцэх аяултай хог хаягдал ч бур энуухэнд хегийн л юм болно доо.За тэгээд гааль , татварынхаа ялгааг мэддэггуй дарга тавьчихвал бур морийн унуулах биз дээ. Эрхэм тушээд сайтар тунгаан бодож улс орны эрх ашиг ирээдуйг тэргуунд тавиасай даа
Niilyylsen ni ZOB.Hill in mergejliin Haynaltiig Bas neg teg Gej Tusaaj bna
Hun emnelegiig mal emlegtei niiluulchiheesh tiim l niiluuleh durtai um bol kkk estoi mulguuchuud gaaliig tatbartai niiluulne geed zutgeed baidag. Boliocheee!!!!!!!!!!!!!!!!!
Одоо төр засагт юу ч хэлээд нэмэргүй хэзээ огцрох нь мэдэгдэхгүй төр байгуулснаар ард түмнээрээ тоголож байна. Тогтолцоог эхнээс нь харах хэрэгтэй. Энэ хортой үр дагавар нь доод түвшиндээ хүнд бууж б.а. Гаалийн байгууллага нь УИХ-ын хамаатан саднаар дүүрдэг байсан бол одоо орон нутгийн удирдлага болон аймгийн татварын дарга нарын авгай хүүхдээр дүүрч эдгээр хүмүүсийн хамаатан садан нь ногоон гэрлийн ААН болох юм байна л даа. Уг нь төрийн тусгай албыг жинхэнэ утгаар нь хууль дүрмээ ягштал сахиулж ажлууллах хэрэгтэй байгаа юм.
Хамаг буруу манай тогтолцоонд байна. ОХУ-д гаалийн даргыг шууд ерөнхийлөгч нь томилж, удаан хугацаагаар тогтвор суурьшилтай ажлуулж байна. Гэтэл манайд Гаалийн байгууллагыг мөнгө олдог хэрэгсэл гэж харснаар засаг солигдох бүрт улс төрийн намууд ямарч шалгуургүйгээр янз бүрийн үл бүтэх этгээдүүдийг тавьж байна. Эдгээр улс төрийн гар хөл бологчид нь ажил унагааж байна. Дараа нь ямарч хариуцлага хүлээхгүй. Татварын газартай нэгтгэснээр тухайн орон нутгийн шат шатны засаг дарга нар гаалийн байгууллагын дотоод ажилд хутгалдан ордог болно. Яваандаа орон нутгийнхантай цус ойртоно. Ер нь төр засаг дам
Erhen gishuud ee, yam agentlagiin butetsee ergej harj Sangiin yamnii haryanaas Gaaliin alba-iig gargahiig husch b. Ene yamni hariya bh undeslelgui gaaliin baiguullaga bol undesnii ayulgui baidliin gazriin door ajillah n zuv yum shuu,
gudamnaas gaalichin beldej oron too tusuv iig hen hetruulsiin be. Sangiin yam ene oron toog bodligoor hyanah yostoi, onoodr oron toog hetruulj tusviin zardliig davuulchaad etsest n yu negtgej niiluulne geed bga yum be, ene butets oron toogoo haraach heterch b shd, gudamni hun l gaalin ajliig hiisen dur esgej hamg ner hund unagaj duusch bgaa shuu
Gaalichid bugd eserguutsej b. Bitgii tur zasgiihaa undesnii ayulgui bdaliig 100 garui jiliin tuuheeree bagana n bolj zamnaj irsen gaaliin bguullagiig yamar yumnii chin tatvartai negtgeh yu bolood bgaan be, 3 say hunee uusgaj ustgah bodlogo b. Bid jagsah bolno, eserguutsej b shuu
yamar mulguu mal n negtgeh geed eliirsen sanaa gargachvaa buuur gaihaad aigaad bhiin
Yamar ch yaduu buurai orond gaali tatvar ni negdsen turshlaga baikhgui. Olon ulsad neree gargaj nudnii bulai bolohgeegui bol negtgej erguutehgui bailgui dee TOR JOLOODOGCHID maani
yaav ch negtgej bolohgui eserguutsej bn ene chn undesnii tusgaar togtnoliin asuudal !!!! ard irged eserguutsej bn
Negtgeed bai yadgiin, tsagdaa tagnuul , ATG, prokuror, shuuh bugdii n negtgechih eee. Tertee tergui ene irged uls oron chin elgeeree mulhuj duusch bgaa, odo turiin tomchuud ta nart negtgej niiluulj bantangi n hutgah l uldsen b.
Peeee ter hun emlegiig mal emlegtei niiluulchihgui yu gedg yag ene tusuv hemnesen baatar boloh geed bgaa bolor saidin tolgoi ruu helsen ug b daa. Said aa ta gaali tatvar 2 iig negtgeh gej bgaa bol hun emleg , mal emleg 2 iig bas negtgeerei. Amjilt oloh n uu, yag ingej mal tsarailj turiin tusgai albiig sanhuu tatvartai niiluulh gej bgaa chin iim l teneg uildel gedeg n hargdh b. Ta ch gaaliig tatvar avdgaar n l medhiin b, huurhiideee iim ch said bh ch gej dee, tur dampuurch baitlaa hil gaalia hamg yumtai negtgeh geed bur elgeer n hevtuulh alsiiin, buur alsiin bodlogo barij bgaan bishuu.
Negteh ni uchir dutagdaltai. Uur busad hemneltee olooch hil gaali hel 3 baival uls oron hogjino shuu.
Гааль бол дэлхийн хэмжээнийн хууль сахиулж хамтран ажилладаг мэргэшсэн хүн хийдэг татвар зөвхөн үндэсний хэмжээнд орлого бүрдүүлэгч
Hil deer garch bui hiliin tsereg, mergejliin haynalt, gadaadiin haryattai holbootoi buh muu muuhai buhniig Gaali ruu chihdeg baisan odoo haashaagaa chiheh um bol..
Гаалийн байгууллагаар хамаагүй бодлогогүй оролдох нь хожмоо тун ч муу үр дагавар авчирч мэдэх юм шүү.Зардалыг нь хэмнэж болохгүй цөөн хэдэн зүйлийн 1 бол Тусгаар улс болсоны хувьд ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА нь байдаг туршлага Олон улсын туршлага юм шүү.Бид чинь өнөө маргаашгүй болчихсон улс биш шүү дээ. МАШ НУХАЦТАЙ БОДОХ ХЭРЭГТЭЙ.
ЗӨВ ШҮҮ
гаалийг татвартай нэгтгэх нь буруу. чиг уурэг нь тэс еер алба. зевхен татвар хураалт гэдэг талаас нь харсан шийдвэр байх гааль гэдэг нь улс орны ундэсний аюулгуй байдал тусгаар тогтнолын аюулаас хамгаалагч нуд чих болдог алба шуу дээ. гаальгуй болбол Монгол улс руу хаанаас юу ч оруулж болдог орон болно тэд зевхен татвар телсен бол болно гээд л дайрхад бид урдаас нь юу гэж тайлбарлаад ч нэмэргуй. Дэлхийн гаалийн байгууллагад манай улсын хулээсэн уурэг байгааг санах хэрэгтэй.
Ухаанд нь ухна ишиг шээчихсэн 76 тэнэг
Маш зөв үйлдэл болжээ. Олон улсын жишигт ойртсон шийдэл.
Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг сулруулах гэсэн гадны нөлөөлөл байна уу Монгол хүн яав ч ийм зүйл хийхгүй Бид монгол хүний саруул ухаанд итгэдэг Эсэргүүцэж баййна
2-өөр байгууллагыг ямар зорилгоор нэгтгэх гэж байна Байшин барилгыг нь газартай нь завших ганц зорилго биш үү Яасан ханаж цаддаггүй бирдүүд вэ
Ene erguu sangiin said nertei Bolor chin ih l ondor orgon medlegtei manai belgi geed l tv.r chalchaad bdgiin bn lee. Iim engiin yum oilgodoggui yum bh daa. Huulia unshaad oilgodoggui holduu. Ter belgidee l saidaa bolood tatvar gaalia negtge. Bas boloogui ee tosviin orlogiig nemwgduulne gej heden davhar horiin toviin barilga baishing n idej zavshih sanaatai bgaa biz. Erguu ardchilsan namiin eronhii said sangiin saidiig ogtsoruulbal taarna. Yamarch bodlogo shiidel bhgui. Nernees tsaashgui bolovson huchingui ardchilsan nam.
Нэрээ customs гэсэн үг байхгүй бол наад захын эрээн, хиагт хоёр ч авч хэлэлцэхгүй бх
МУ-н гаалийн байгуулага маш өргөн хүрээтэй гадаад харилцаатай олон улсын бараг бүх тунгаглуудад нэгдэн орсон бас тэр тунгаглалуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгуулага. Олон улсын болон Дэлхийн гаалийн байгуулагаас их дэмжлэгэ, сургалт авдаг. Монголын гаалийн 1400 байцаагч Дэлхийн гаалийн байгуулагын бүртгэлд орсон хувийн кодтой цахим сургалтанд хамаарах бүрэн боломжтой болсон энэ бүгдийг гаальчид өөрсдөө л хийсэн төр засаг хийж өгөөгүй. Энэ том системийг нураах амархан гэхдээ эргэж бий болгох хэцүү шүү эрхэм гишүүдээ. Customs гэдэг үг байхгүй бол тэр шинэ байгуулага чинь олон улсд юу ч биш.
Гаальгуй улс ундэстэн дэлхийд ганц монгол болох нь гааль бол тусгаар улс гэсэн тодорхойлолт болж огдог гаальгуй учир монгол улсын хилээр дуртай бараагаа оруулж гаргаж болно гэж ойлгож болох уу
76 юу л хийх гээд байна даа
ГААЛЬ ТАТВАРЫН СЕРВЕРИЙГ НИЙЛҮҮЛЖ АЖИЛЛУУЛАХАД БАГАДАА 1,2 САЯ ДОЛЛАР ХЭРЭГТЭЙ. ЗӨВХӨН СЕРВЕРТ ИЙМ ЗАРДАЛ ГАРЧ БАЙХАД БУСАД ЗАРДЛАА ТООЦОХООР ХЭД БОЛОХ БОЛ ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ
Daraa ni mal emnelegiig hun emnelegtei niiluuleed uzeh heregtei. Ner ni ijilhen yum chini
Зөвхөн гааль татвар 2-ыг нэгтгэчихвэл төсвийн зардал хэмнэгдэх хээд байгаа юм уу яасан өчүүхэн бодолтой эрхэмүүд вэ
Gaaliinhan uursdiin avdag mungiig l turiin dansand hiichihvel manai uls hyamralaas amarhan garna daa
Gaaliinhan uursdiinhee avdag mungiig l tiriin dansand hiichihvel manai uls hyamralaas amarhan garna daa
2 oor chig vvregtei baiguulag shv dee. Gaalin baiguullaga uls ornii ayulgv baidliih hangadag.....Demjihgv bna
Богд хаан гэж хүн байжээ. Тэр хүн анх олноор өргөгдсөн 2 дугаар оны шинийн 3 нд Монгол улсад гааль байх хэрэгтэй гэж бодоод гаалийн 5 хороо байгуулхад анхны гаалчинаар өндөр Гонгор томилогдож байсан юм байна . Манай 76 ухаантан их зөв зүйл хийж Монгол улс гаальгүй дэлхийн анхны орон болж дэлхийн хөгжилийг нэг алхамаар урагшлуулах гүн ухааны шийдвэр гаргажээ. Яасан оройтож шийдвэр гаргаж байх юм бэ дээ
Bi mungu hemnene gj neeh bodohgvi bna netgelee gehed ymar huwtsastai bhu nuguu huwtsas hiilgene bodlogoo todirhoilno jaal shine huli juram gargana bas buun mungu hurungu
Хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагыг нэгтгээд мөнгө хэмнэдэг юм байж ... Гол нь цаашид гарах алдаатай үр дагаварыг нь хэн хүлээх вэ ? Эрс эсэргүүцэж байна !!!
Энэ нь зөвхөн манай улсын асуудал биш шүү дээ. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орон байснаараахудалдааны багагүй хөнгөлөлтийг эдэлдэг. Харин татварын байгууллагыг ДГБ хүлээн зөвшөөрөх үү.
НҮБ-ын дэргэдэх Засгийн газрын төрөлжсөн байгууллага болох ДГБ-ын 111-дэх гишүүн Монгол улсын Гаалийн албаны шинэ зууны чухал үүрэг нь улс оронд сайн засаглал, хөгжил дэвшлийг хангаж нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал болсон. Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтрүүлэх гадаад худалдааны бараа, түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, зорчигчид эрсдэлд суурилсан оюунлаг хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг гаалийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг төрийн тусгай албыг татвартай нийлүүлэх шийдвэрээ нягталж үзэхийг хүсье
Эрхэм дарга нараа энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ хаанахын хэний ямар судалгааг үндэслэж ”төсвийг хэмнэнэ, сайн үр дагавартай” гэж үзсэн байгаа вэ?
Gaaliig tatvartai negetgeh ni hamgiin zohisgui shiidver.Delhiid nertei hamgiin chuhal gazar gedgiig medehgyi bna uu. ochij ochij ene olon jil bolson hamgiin haruruul ajil gedguiutslagatai baiguulgaan tatvartai negetgeheer hemnelt garahgui harin Mash buruu aldaa bolno Daraa ni nohoj barshgui hohirol garna
Бүтэхгүй зүйл шүү дээ дараа нь буцаагаад салгана гэж бөөн зардал
Ene gaaliig tatvartai negetgene gedeg asuudal bol Mash tom aldaa gej uzej bna.Uchir ni gadaadaas orj irj bgaa ene olon ornii humuus yu oruulj irj ymar aimshigtai sorog ur dagavar garahiig tootsoj bdoh heregtei.har tamhi .mansuuruulah bodis.hortoi huns geh met mash olon sorog ur dagavaar garna.Harin ch haraa hynalt saijruulj olon olon gaalchidiig nemj hynalttai ajillah heregtei
Татварын байцаагч нар Гаальтай нэгдчихээсэй гэж их л хүсч байгаа гэсэн. Тэд тэгээд гаалийн хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж чадах уу. Ямар зорилготой тэгж хүсээд байгаа юм бол.
ТА БҮХЭН НЭГДЭЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ. ОДОО ТА НАР НИЙЛЖ БАЙГААД ЭНЭ 76-ИЙН ГАДААДААД БАЙГАА ХӨРӨНГИЙГ НЬ ГААЛИЙНХАН, ДОТООДОД БАЙГААГИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ТАТВАРЫНХАН ОЛЖ БАЙГААД АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ НЬ ГАРГАХ ЮМ ШҮҮ. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. ХАРИН Ч САЙН ЮМ БОЛЖ МЭХТ МЭХЭНДЭЭ
Mongoliin Gaaliin baiguullaga Olon ulsiin jishgeer undsen uurgee guitsetgex uureg xuleej 103 jil uil ajillagaagaa yavuulj baina. tsaashid ch ene chig uurgee gyitsetgex yostoi Tor zasgiin xemjeend boditoi avch uzex shaardlagatai.
gaaliin gazriig tatvartai negetgene gej shiidver gargah ni hamgiin buruu shiidver gej uzej tombna.Mongol ulsiin gaaliin gazar chini delhiin olon ulsiin hemjeend hamgiin chuhal bie daasan tusgai chig uuregtei baiguulgiig ingej bolohgui ee.Ene shiidveriig oruulj irj bgaa yornhiisaid Saihan bileg mini ene bguulgaar tosov hemnegdehgui gedgiig hamgiin sain medmeer yumdaa. Busad olon zardalaa hemnee Ene Gaali gedeg alvan gazar chini Ulsiin tosovt hamgiin ih huvi nemer oruuldag gazar. Eniig oron nutgiin tatvartai holij dampuuruulhj herhevch bolohgui gedgiig anhaarch bolgooh bailgui dee erhem ih hu
Demjij bna. Gaali tatvarig niiluuleh ni buruu gaalin baiguullagin uil ajillagaa ni bie daasan haraat bus baij uls orni ayulgui baidal tusgaar togtnolig hamgaalan ulsinhaa darhan hilin hyanaltig behjuulen turiin umnu huleesen uurgee bieluulehed orshino.
за даа нэгтгээд байя даа АН-г МАН-тай нэгтгэхэд болохгүй юм ер байхгүй дээ адилхан улс төрийн нам,бас адилхан амлалттаа мартдаг ард түмнээ боддоггүй гээд адил төстэй талууд их бий дээ. Шонхорыг Алтангадастай нэгтгэхэд бас болох л юм. нэг нь тэнгэр огторгуйд оршдог нөгөө нь тэнд нисдэг. харин гааль татвар 2-г ч арай л болохгүй байхаа. 76 дотор бас өөрийн бодолтой нөхөд бий
Demjij bn. Uls ornii nuhtsul bdal hund bga ene ued bid ali boloh zardlaa hemnej tusuwuu nemegduulehn zuw. Gaali tatwar 2 negdlee geed diilehgui yum baihgui. Shidwer zuw
Үнэхээр зөв бичсэн байна. Гаалийн байгууллагын үндсэн чиг үүргийг мэдэхгүй хүмүүс Гааль татварын байгууллагыг нэгтгэх хүсэлтэй байгаа нь ойлгомжтой. Шинээр томилогдсон сангийн сайд гаалийн байгууллагын чиг үүргийн талаар ойлголтгүй юм байна. Ичмээр
mergejliin hyanaltiig gaaliin baiguullagatai negtgeed Coordeneted Border Management-iig harin heregjuulj boloh yum.
Araich dee gui bailgui dee burhan mini shal uur chig uuregtei 2 baiguullaga shuu dee erhem ih huraliin gishuud mini medeh bgui dee
gaaliin baiguullaga tatvar avdag baiguullaga bish zuvhun 1 untsguus ni haraad iim shiidver gargah gej baigaa unheer buruu.
esvel zugeer l gaaliin baiguullagiig baihgui bolgochihvol yasan yum boloo.
Хийж бүтээсэн байгуулж босгосон зүйлийг устгах амархан.Хэдэн жилийн дараа дахиад гааль татвар хоёроо салгах гээд суух болно шүү.Энэ бүхэнд гарах зардал устгаснаасаа ч өндөр гарна.Шийдвэр гаргасан улс төрчид ямарч хариуцлага хүлээхгүй шүү дээ.
Ediin zasgiin ayulgui baidaliig hangah chig uurgiig orhihduulsan iim shiidveriig yaagaad gargah bolovoo. Yaag yug hemnej yund hureh geed ene 2 baiguullagiig tegtgeheer zoriood bgaad oilgohgui umaa. Ene shiidveriig gargaj bgaa humuus um unshij sudalaasai gj bodoh um.
Төв орон нутгийн засаг захиргааны харьяа татварын албаны үйл ажиллагааг, бизнесийг дэмжигч, эдийн засгийн аюулгүй байдлыг хангагч Гаалийн албаар дэмжүүлээд ажиллах нь бизнэсийн таатай орчин бүрдүүлэх гэдгээсээ ухарч байгаа явдал болно. :(
Zuv sedev hondoj bichjee tosvoo hemnesen eyereg geheesee sorog taluud n ih shuu de nuuhiig n avah geed nudiig sohlohtoi l adil yum boloh bh
буу зэвсэг тэсэрч дэлбэрэх юм орж ирүүл яахын бол татвараа аваал дуугүй байгаад байхын байхдаа
үндэсний аюулгүй байдал улс төрийн шоуны объект биш
Нэг бол Монгол улсыг бүр хил гаальгүй болгож 2 талын улс хувааж авах бодлого юм болов уу. Хятад улстай хиллэдэг нь хятадруу уусч, оростой хиллэдэг нь оросруу уусч гэх мэт... иймэрхүү л бодлогыг дэмжээд байгаа юм шиг санагдаж байна!!!
gadaad uls oronoos hamag huns baraa buteegdehuun awdag baij iim teneg shiidwer bas gargadaggaa horiotoi huns hugtasaa ni duussan baraa buteegdehuun baiwal hen shalgaj bh we
Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хамаагүй юм байна л даа Улсын хил хаалгагүй болжээ хөөрхий
Гаалийн байгууллага бол үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн тусгай алба учраас татвартай нэгтгэх нь буруу юмаа
wow gaihaltai teneg shuudwer bna
Гаалийг татвартай нэгтгэх нь төсөв хэмнэх үү
Гаалийг татвартай нэгтгэх нь төсөв хэмнэх үү
Гаалийг татвартай нэгтгэх нь төсөв хэмнэх үү
2 tusdaa chig uuregtei baiguullagig negtegej bdg yu boddoj im shidewer gargad bga humus yum boldoo odoo nogoo 76 hoolnii sawn arai batlaj tenegtehgui bailguide arail yumaa ene tor oroldoh zuileree l oroldmoor yumdaa
Хоёр өөр чиг үүрэгтэй байгуулаг шүү дэ
gaaliin baiguulga uls oronii ayulgui baidliig hangadag gazriig tatwartai niiluuleh ch baij bolomgui yum aa
Би хувьдаа ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс ичиж байна. Юм уншиж, судалдаг бол Сайханбилэг ийм арчаагүй шийдвэр гаргах гэж улайрмааргүй юм.
buh toriin baiguulaguudiig negtgeed neg tolgoitoi bolii
Төсвийн хүндрэлээр түрүү барьж, чиг үүрэг нь Дэлхийн гаалийн жишгээр тодорхойлогдсон Монголын гаалийг, төв орон нутгийн орлого төвлөрүүлдэг байгуулагатай нэгдсэн чиг үүрэг хэрэгжүүлэгч болгох гэж бгаа нь дэвшил үү ухралт уу. Би ухралт гэж үзэж бна
Tatvar gesen gants untsuguus ni haraad baigaa yum bishuu. undsen chig uurgiinh ni daguu ajilluulaach. gaali tatvar 2 ni niilchihsen uls orni jishee haana baina. mash todorhoi jishee durdaach. ene 2 baiguullagig negtgej baihaar gaaliig harin ch tatvar avdaggui bolgoj undsen chig uuregruu ni handuulaach.
Mash zub zuil bichsen bna mongoliin gadaad khudaldaag delkhiigees tasalj bolokhgui shuu dee mongoliin gaali delkhiin gaaliin baiguulagiin gishuun oron shuu dee
Импортын бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулан барагдуулдаг энгийн ажиллагааг нь харж татварын байгууллагатай нэгтгэх нь тун болчимгүй үйлдэл гэж харж байна. Импортын татвар ногдуулах нь төсөвт орлого оруулах гэхээсээ хамгаалалтын арга хэрэгсэл гэж болно. Гаалийн хилээр нэвтэрч буй барааны гаалийн үнэлгээ татварын асуудал ангилаас хамааран өөр өөр байдаг бол ангилалыг тогтоохын тулд бараанд идентификаци хийгддэг. Аливаа бараанд идентификаци хийхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа шинжилгээ, орчин үеийн технологи, орц найрлага, зориулалт ... өчнөөн нөхцлийг харгалзан үздэг шү
Ядаж л чиг үүргийг нь хар л даа, нэгтгэхэд 1.6 тэр бум хэмнэх юм бол, нэгтгэхэд хэдэн төгрөгийн зардал гарахыг тооцож үзсэн юм байна уу. Ямар ч байсан л чамгүй зардал гарна даа
Sanal neg b. Tusviin zardliig buuruulah arga hemjeeg iim zamaar avch arai bolomgui bh aa. zuv yum bichsen b shuu. Uls ornoo muhuuh alhamaa l hiij b shuudee. 2 bguullagiig negtgesneer garah surug ur dagavar mash ih shuudee. ingej buruu zamaar budaa teecheed, butsaagaad hevend n oruulahad hemneh gesneesee iluu ih zardal chiregdel hor urshig uussen bh vii, ih hurliin erhem gishuud ultai suuritai handana gedgt itgeltei b shuu. Ene zasag tur barij bgaad saiduudad hyamralaas garah uur arga zam oldooguin bhdaa.
Mongol tusgaar uls !!! Gaaliin baiguullaga gedeg chin undesnii ayulgui baidaliig hangadag chig uuregtei. Gaaliig gaaliar ni bailga.
өөр өөр үүрэгтэй байгууллага биздэ гаалийН БАЙГУУллага нь мэргэшсэн, татвар нь мэргэжлийн байгууллага байх энэ болохгүй арга хэмжээ байна
Gaali bol Turiin tusgai alba. Tatvartai negdeh ni hamgiin buruu alham yum.