Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Хятадын эрлийз, Худалдагдсан мөнгөний залуучууд гэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 28

"Монгол байгаль дэлхийд ганц" ТББ-аас өнөөдөр “Гацууртын орд ба шантаажлагчид” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ үеэр Ноён ууланд гар аргаар алт олборлогчид олон тооны нүх ухаж, байгаль орчныг сүйтгэж байгааг онцолсон юм. Тодруулбал, Ноён ууланд 580 гаруй гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар байгаа гэх бөгөөд тус газарт 80 цооног гаргасан гэв. Мөн Ноён ууланд нинжа нарын үүсгэсэн эмх замбараагүй байдал нь эрүүгийн гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байгаа гэнэ. Тиймээс дээрх байгууллагынхан эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, түүхийн үнэт дурсгал бүхий уг газрыг хамгаалалтдаа авч, нинжа нарыг хөөн гаргах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хүргүүлжээ. Түүнчлэн “Ноён уулыг хамгаална” хэмээн цээжээ дэлдэн, өлсгөлөн зарлаж байсан иргэний нийгмийн байгууллагууд нинжа нарын байгаль орчныг сүйтгэж байгаа үйдлийг таслан зогсоохгүй байгаа талаар мэдээллээ. Гэвч энэ үеэр “Босоо хөх Монгол” хөдөлгөөний 30 гаруй залуус орж ирэн хэвлэлийн хурлыг үймүүлэн “Монгол хүн хэзээ ч Ноён уулыг ухуулая гэж ярихгүй, та нар бол эрлийз. Казак хүмүүс байна. Хэний захиалгаар ийм зүйл ярьж байгаа юм бэ? Ард чинь хэн байгаа юм. С.Баярцогтоос мөнгө авсан уу” хэмээн дайрчээ. “Та нар хэнийг шантаажчин гээд байгаа юм бэ. Та нарын Ноён уулыг аврана гэж юу байдаг юм бэ. Энд ирсэн сэтгүүлчид бүгд худалдагдсан сэтгүүлчид. Энэ хүмүүсийн мэдээллийг гаргасан байвал та нар хохь чинь болно шүү. Та нар бол Монгол хүн биш” гэх зэргээр дайрч, “Хятадын эрлийз. Худалдагдсан мөнгөний залуучууд ” хэмээжээ. Харин уг асуултад "Монгол байгаль дэлхийд ганц" ТББ-ынхан “Бид ямар нэг хүний захиалгаар хийгээгүй. Ноён уулыг ухуулая ч гэж хэлээгүй, харин газар дээр нь үүсээд байгаа нинжа нарын эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, байгаль орчноо хамгаалахын тулд энэ хурлыг зарласан” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(202.21.115.242) 2015 оны 10 сарын 29

yostoi oilgosongui... ug ni 2 tal neg l zuil yariad bh shig bh ii tegeed hoorondoo yagaad muudaltsaad bgaan... noyon uulaa avray, hamgaalay l geed bgaam bgaa biz dee

0  |  0
irgen(71.215.97.170) 2015 оны 10 сарын 29

tegj helehch bagadna zahialgaarl hiij bna sh dee estoi hyatadiin hyyhdyyd baih mongol zalyychyyd arai tegj dyygarahgyi dee

0  |  0
Top