УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар бензин шатахууны татварыг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа өчигдөр Төрйин ордноор түгэж эхэллээ.
Учрыг тодотговол манай засаг, төр хямарсан эдийн засгаа өөд татаж, төсвийн алдагдалаа бууруулах нэрээр ард түмний халаас руу гар дүрэхээр зэхэж буй бололтой. Ойлгомжтой болгох үүднээс тайлбарлая. 1999 он баталсан УИХ-ын тогтоолоор импортын барааны гаалийн татвар 0-5 хувь хүртэлх хувь байхаар 2006 онд шинэчилэн найруулсан "Онцгой албан татварны тухай" хуульд 2009 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 90 хүртэлх октантай авто бинзений тонн тутамд 256 мянган төгрөг 90 буюу түүнээс дээш октанттай бол 252 мянган төгрөг дизель түлшинд 265 мянган төгрөг онцгой албан татвар ноогдуулахаар болжээ.
Улмаар өчигдөр өнөөх өндөр үнэ рүүгээ дахин сээтгэнэж 252 мянгаа 452 мянга, 259 мянгийг 459 мянга болгож 265 мянга байснаа 565 мянга болгоод зогсохгүй цааш давшилж гаалийн албан татварыг 10 болгож нэмэх тогтоолын төслийг Улсын их хуралд өргөн барихаар шийдсэн байна. Улс орны эдийн засаг хямарч боломж нөөцөө шавхан дайчлах, "хэмнэлтийн горимд шилжих тухай ярьж байгаа ард түмэн ойлгож байгаа. Гэхдээ бензин шатахнууны татварыг нэмэгдүүлэх нь үнэ бууруулах хэмнэлт хийх арга хэрэгсэл болохгүй гэдгийг ч мэдэхтэйгээ. Төсвийн төслийг өргөн барих үеэрээ сангийн сайд Б.Болор өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч үүнийг дагаад ОХУ-аас импортоор авлаг авто бензин дизель түлшний төвлөрсөн хэмжээнээс буурч байгаа нь УИХ-аас баталсан татварын дээд хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байна гэсний учир энэ байж. Б.Болор тэргүүтэй хүмүүс энэ бол бөөний үнэд тавьж буй татвар хэмээн булзайруулж байгаа ч нефть импортлогчид "Бид одоогоор бүх зардаа шингээгээд нэг тонн дизль түлшийг 1450 төгрөгрөөр авч байгаа. Хэрэв тогтоол батлагдвал 1800 авах болох нь" гэж байна. Тэгэхээр бензин, түлшний жигжиглэнгийн үнэ дор хаяж 500 төгрөгөөр нэмэгдэж таарах нь. Манай бензинийн үнэ нэмэгдвэл бүх зүйлийг үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Үнэ нэмэгдэхээр ард түмэн ядардаг. Гэтэл засаг маань бензиний үнийг хоёр дахин шахам нэмж ядарч буй түмэндээ гэнэтийн бэлэг барихаар зэхжээ. Ухаалаг төр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний суурь үнэ болдог бензиний үнийг яаж бууруулах вэ гэдэгт хэрхэн санаагаа чилээдэг бол. Харин манай засаг яавал иргэдээс төлүүлэх вэ гэж нохойддог бололтой.

Сэтгэгдэл ( 4 )
УИХ-г тараах нь зөв Сайханбилэг Баярцогт нарын хийж байгаа ажил
2016 оны 6 сар хүртэл мөн ч их юм үзэх нь дээ
зайлуулах юмсан. бид даан ч тэнэг сонголт хийсэн түүнийхээ горийг амсаж байна даа
АН-ын лаларууд ард түмнийг бүүр өлсгөж алах нь ээ, та нарын нэмсэн суурь, үнэ, татвар маш их дарамт болж байна жирийн иргэдэд, ард түмнийг шулах ажил бүүр гаарлаа,