104 тарвага, буу зэргийг илрүүлж, хураалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 11

Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн  арга  хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг  баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлсэн  байна.

 Сонгинохайрхан дүүргийн замын  цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн  ахлах  ахлагч Д.Батчулуун,  Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн  ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч Д.Батбаатар, СХД-ийн  цагдаагийн I  хэлтсийн хэв журмын  ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар тус бүсэд ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu