Хөвсгөл аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Цагааннуур суманд /сумын төвөөс баруун зүгт 76 км-т/ өнөө өглөөний 07:34:43 цагт У-51058/00//, Ө-98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.
Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-с тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )