Хүмүүжигчид энэ сарын 23-ны өдөр бүтээлээ дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 17

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас  "Хорих ангиас суллагдах болон суллагдагсдыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, зуучлах үйлчилгээ үзүүлэх төсөл" хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хорих ангид хүмүүжиж байгаа болон суллагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар банкны байранд болох аж. Мөн энэ үеэр шаталсан сургалтуудыг зохион байгуулах юм байна.

Үзэсгэлэн худалдаа болон сургалтуудад нийслэлийн 10 хорих ангид байгаа хүмүүжигч болон хорих ангиас суллагдсан 1800 иргэн хамрагдах аж.

Төслөөр хорих ангиас суллагдсан 1000 иргэд  нийгэмшин сэтгэлзүйгээр бэлтгэгдэж, суллагдсан 500 иргэн ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах юм байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг төсөл болон бүлгийн сургалтанд хамруулан, амжилттай төсөл боловсруулсан иргэдийг шалгаруулж 20 хүртэл иргэнд 1-10 сая хүртэл төгрөгийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөний санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top