Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны аравдугаар сараас эхлэн хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн.
Энэ оны арваннэгдүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд мөнгө олгожээ. Өөрөөр хэлбэл, жил бүр хүүхдийн мөнгөнд зориулан 240 тэрбум төгрөгийг төсөвт тусгадаг байсан. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгийг ялгавартай олгохоор болоод байгаа. 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг байхаар баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм.
Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.
Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

Сэтгэгдэл ( 3 )
түмний үр хүүхдийг ингэж ялгаварлах хэрэггүй! наад шалгуур үзүүлэлтийн дагуу олгогдоно гэдэгч бэрх дээ. яаж ийж байгаад бичиг баримт бүрдүүлээд, орлогоо хасаад л танилтай нэг нь авна. угаасаа шударга зүйл гэж аль ч салбарт байхгүй болсон шүү дээ.
BUHK ZUILIIG 12-16 on gej ERDENE eeriinhkee hkiisen zyil bolgood bna ter HKAMTIIN TETGEBRIIN HKUULI GEJ AHKMADUUDAA DOROMJILJ AN n HKIISEN ajil bolgoj bna ENE hKuuliud bielehkgyi ee. 3 zuiltei 54 asuult gert orj asuusan genee EE CHAABAASDAA ENE HKUUHKDUUD SONGUULI EGDEGGYI CH GANTS AMIDRALIIN EHK UUSBER NI SHUU ICHEECHEE AN ta nar dahkij GARAhkgej goridboo >>>