Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хэвлэлт улс орон даяар түр зогссонтой холбоотойгоор 14 хоногийн өмнөөс дүүргүүдээр шинээр дэвтэр олгохгүй байна. Учир нь хаяж үрэгдүүлсэн болон хуудас нь дууссан, шинээр авах гэсэн хүсэлтэй иргэдэд олгодог эрүүл мэндийн даатгалын шинэ дэвтрийн нөөц дууссан. Хэвлэлтэд өгөх гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас зогсоод байгаа аж. Одоогоор сунгалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээс эхлэн шинээр олголт хэвийн үргэлжлэх юм байна.
Иргэд энэ талаарх мэдээллийн www.ndaatgal.mn цахим хуудсаас авах боломжтой ажээ.
Сэтгэгдэл ( 0 )