Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан таван иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, тус чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ ПЕРМЕР” загварын автомашинд иргэн 39 настай эрэгтэй Т, 39 настай эмэгтэй Д нар нялх хүүхдийн хамт, мөн 59 настай эмэгтэй А, 20 орчим насны залуу нэр нь тодорхой бус нийт таван хүн энэ сарын 20-ны өдөр зорчиж явсан байна.
Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч нийт долоон албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
олдсон гэсэн
Эсэн мэнд олдоосой бурхан минь