Улсын хэмжээнд шатахууны 52 хоногийн нөөцтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 23

Улсын хэмжээнд шатахууны 52 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа аж.  

Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буурчээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top