Г.Шийлэгдамба хорихын эмнэлэгт эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 24

Өнгөрсөн сарын эхээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Улмаар Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Харин Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хорихын эмнэлэгтээ шилжжээ. Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.248) 2015 оны 12 сарын 23

Ухэхээ мэдсийн бол ухсэнээ хийнээ энэ бид хоер

0  |  0
Top