Сурагчид газ үнэртэж эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 30

Дунд сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансууран эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т гэртээ газ үнэртэж, мансууран өнгөрсөн амралтын өдөр Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн байна. Мөн тус дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б, 17 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Т нар ахуйн хэрэглээний 220 грамм газ үнэртэж, мансуурсэн байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар илэрсэн нэг ширхэг газыг /220 грамм/ цагдаа нар хураан авчээ. Улмаар хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top