“Харвони” эмийг худалдаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 31

Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эм Монгол Улсад энэ сарын 24-нд орж ирсэн. “Харвони” эмийг үйлдвэрлэгч “Гилеад Сайнс” компани, Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Омбол” компани нь тус эмийг энэ сарын 28 ний өдрөөс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлжээ.

“Харвони” эм орж ирэх хүртэлх хугацаанд Эрүүл мэнд, Спортын яам нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрүүлдэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулсан байна. Улмаар бүх аймаг, дүүргийн, мөн улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн 130 гаруй эмчийг тусгайлан сургажээ.

Орон нутгийн эмнэлгүүдэд С вирус тоолох шинжилгээ хийгдэж эхлээгүй. Иймээс иргэд заавал Улаанбаатар хотод ирж С вирус тоолох шинжилгээг хийлгэх ёстой. Ингэхдээ шинжилгээ хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандах юм. Мөн аймгууд эрх бүхий эдгээр лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно. Дараа нь шинжилгээнд хамрагдсан иргэд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, “Омбол” компанийн цахим хуудаснаас тус тус авч болно. Элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношлогооны талаар лавлаж тодруулах зүйлээ Эрүүл мэнд, спортын яамны www.mohs.mn Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn вэб хаягт хандаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(64.141.193.30) 2016 оны 01 сарын 03

heregleh arga,barimtlah deg jurmiig ni sain tailbarlaj ogoh heregtei yum baina lee shuu. bi ooroo hereglej baisan,ur dun saitai yum baina lee.

0  |  0
МОНОС(59.153.113.80) 2015 оны 12 сарын 31

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top