Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг энэ сарын 23-ны өдөр сургуулилтын нислэгийн үеэр осолдсон хэрэг гарсан билээ.
Энэ үеэр нисдэг тэргэнд байсан 11 хүний нэг нь амь эрсдэж, бусад 10 хүн хүндэвтэр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн. Тэд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт эмлүүлж байгаа юм.
Осолд орсон алба хаагчдаас дөрөв нь хагалгаад орсон бөгөөд үлдсэн зургаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношлогджээ. Тэдний харьцангуй хөнгөн гэмтсэн гэх дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Er ni bol dadlagiin nisleg hiij bsan bol surgagch nisgegch ( bagsh) 2-r nisgegch, bort mehanic, zuugdugch nisgegch, gesen ekipaj, deer ni nemeed zuugduh gej bgaa injeneer bolon nisgegch l ongostond ug ni bh yostoi. Ted orood ch hezee ch 10 garan hun ongtsond bh yosgui