Нийгмийн даатгалын нөхөн төлөх хугацааг сунгажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 04

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаан дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо.
 
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж ч бүрдэж байгаа аж.
 
Мөн гааль хилээр бараа, эд зүйлс, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ огт мэдүүлээгүй эсвэл тоо хэмжээ, гаалийн үнэ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлтийн горим, ангиллын кодыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн бол зөрчлөө залруулж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top