Булган аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 11

Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутаг, сумаас урд зүгт 33 км газарт байх “Түлээ уул” гэдэг газар /У-103004I00, Ө-470,97I00II/ өчигдөр 08:35 цагт 4.5 магнитутын газар хөдлөлт болсон  байна.

Энэ тухай мэдээллийг ООГФСХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэлээс тодруулахад “Нэг минут орчим нэлээд нүргээнтэй дуу чимээ гарсан. Ямар нэгэн хохирол байхгүй байна” хэмээн мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top