Өнөөдөр олон улсын хавдрын эсрэг өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 04

Өнөөдөр “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхий дээр хавдрын төрлийн өвчнөөр шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хийхийг уриалдаг. Жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн  дөрвөн сая нь 30-69 насандаа нас бардаг гэх тоо баримт бий.

Харин манай улсын хувьд жил бүр таван мянга гаруй хүн хорт хавдраар өвчилж, гурван мянга орчим нь нас бардаг аж. Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг. Гэвч хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт хандаж буйн гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлээс болдог гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү хүндрэлийг шийдвэрлэх тал дээр УБТЗ  зарим төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт эхний ээлжинд хэрэгжих тусгай хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчихоор болсон. Энэ талаар хамтран ажиллах гэрээнд УБТЗ болон "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэл бичиг(202.9.40.16) 2016 оны 02 сарын 05

Зовлонд унасан хүмүүсдээ олон улс нэг санаагаар туслаж, түүнийг анагаан эмчлэх, үгүй хийхээр хүчээ нэгтгэж байгаа нь үнэхээр сайн. Мэдээлэгч та: ”Олон улсын хавдар” гэхгүй, ”Хавдрыг анагаах олон улсын өдөр” гэж бичвэл сая утга нь зөв болохыг мэдэж авагтун.

0  |  0
Top