Зика вирус бэлгийн замаар халддаг болох нь нотлогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 04

АНУ-ын Өмнөд этгээдийн Техас мужийн Далласын холбогдох албаныхан шумуулаар дамжин халдварладаг Зика вирус бэлгийн замаар халддаг болох нь батлагдсан талаар мэдээлжээ. Ингэснээр шумууланд хазуулах эсвэл халдвартай хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд тус вирусын халдвар авах эрсдэлтэй гэдэг нь олон нийтэд ил болж байгаа юм.
 
Далласын албаныхны мэдээлэлд “Далласт 2016 онд бэлгийн замаар зика вирус халдсан тохиолдол гарсан. Үүнийг ч Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв баталсан” хэмээн дурьджээ.

Далласын иргэн Зика вирусын тархалт өндөртэй байгаа улсад амьдарч байгаад нутагтаа эргэн ирсэн хүнтэй бэлгийн харилцаанд орсныхоо дараа вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Өвчтөнтэй бэлгийн харилцаанд орсон этгээд Венесуэл руу тээвэр хийгээд эргэн ирсэн байжээ. Хэрвээ жирэмсэн эмэгтэй уг вирусын халдварыг авсан бол ураг толгой жижигрэх өвчинтэй төрөх магадлал маш өндөр юм. Гэхдээ одоогоор Далласын зика вирусаар халдварласан хүмүүсийн хүйс тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв эрэгтэй хүний үрийн шингэнд Зика вирус хадгалагдаж байгааг тогтоосон байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top