ХДХВ-ын хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр  шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ. Эмч нар “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэлээ. Эдгээр тохиолдлууд нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна. Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь зургаан сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг ажээ. Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор гурван сар өнгөрдөг. Энэ гурван сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогддоггүй учир “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол гурван сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй аж. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(59.153.113.48) 2016 оны 02 сарын 19

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.

0  |  0
Top